ЦЕГ-ын даргын асуудлыг хэлэлцэх хурлыг С.Баярцогт хойшлуулжээ

Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас чөлөөлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЦЕГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан боловч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тодорхой бус шалтгаанаар уг хурлыг хойшлуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ховд аймагт томилолтоор ажиллаж байгаа учир хуралдааныг Шадар сайд Ц.Оюунбаатар удирдсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ