Гагарины амь үрэгдсэн жинхэнэ шалтгааныг Леонов дэлгэжээ

Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов телевизийн “Звезда” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо,манай гарагийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин үнэндээ хэрхэн амь үрэгдсэн, энэ эмгэнэлт явдлын зарим нөхцөл байдлыг яагаад нуун дарагдуулсан тухай ярьжээ.
Гагарины амь үрэгдсэн өдөр – 1968 оны гуравдугаар сарын 27-нд Алексей Леонов Владимир мужийн Киржачийн нисэх буудалд бас байжээ.Сургуулилтын нислэгийн төлөвлөгөөний дагуу, Гагарин дөрвөн мянган метрийн өндөрт нислэг үйлдэх ёстой байсан байна.Леоновын хэлснээр, дэлбэрэх чимээ нисэх буудалд тодоос тод сонсогджээ.
“Бид команд-диспетчерийн байрны хажууд зогсож байхдаа хоёр удаагийндэлбэрэлт болон дуунаас хурдан чимээ сонссон юм.Дэлбэрэлт болон дуунаас хурдын чимээ хоёрын хоорондох хугацаа бүтэн хагас-хоёр секунд л байсан” гэж Леонов ярьсан байна.
Дуунаас хурдан чимээ нь нэг объектынх, нөгөө дэлбэрэлтийн чимээ нь өөр объектынх гэж би болон тэнд байсан бусад нисэгч тэр даруй таамагласан гэж тэр хэлжээ.Тэр өөр нисэх онгоц ойртон ирж, түүнээс огцом бултсан нь сүйрлийн шалтгаан болж, ингэсний дараа Гагарины нисэх онгоц эргэлдэн унажээ гэсэн дүгнэлтийг комисс хийсэн байна.
Гэсэн чГагарины нисэх онгоцонд ойртож ирсэн чухамхүү өөр нисэх л онгоц дэлхийн анхны сансрын нисэгчийн үхлийн шалтгаан болсон гэдэгт Леонов итгэлтэй байна.
“Тэр нисэх онгоц үүлнээс дор 400 метр доошилж,тийрэлтийн хүчээ нэмж, Гагарины онгоцыг харалгүйгээр хажуугаар ньөнгөрсөн байна.Энэ нь Су-15 нисэх онгоц байсан бөгөөд дууны хурдтайгаар 10-15 метрийн зайд өнгөрч, агаарын хуйларлаарГагарины нисэх онгоцыг хөмрүүлжээ. Нисэх онгоцыг буцаан хэвийн байрлалд оруулахад Гагаринд ердөө бүтэн хагас- секунд л дутсан хэрэг” гэж тэр тайлбарласан байна.
Леонов тэр өдрүүдэд мөрдөн шалгах ажилд оролцогчдын бичсэн захидлуудын нэгнээс иш татжээ. “Энэ асуудлыг бүү хөнд, байдлыг ямар засах биш, бас нэг хүний амьдралыг сүйтгэнэ” гэж уг захидалд бичсэн байна. Энэ захидал надад хадгалагдан үлдсэн юм гэж Леонов хэлжээ.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ