Грект 2016 оны олимпийн наадмын галыг асаав

2016 оны зуны олимпийн наадмын галыг асаах ёслол Грект болов. Энэ арга хэмжээ Пелопенносын хойг дахь Олимпийн тууринд болсныг хэвлэлд мэдээлж байна.

Эртний Грекийн шүтээн - Гера бурхны сүмд зан үйл үйлдсэний дараа олимпийн галын буухиа эхлэх бөгөөд эхний өдрүүдэд энэ гал Грекийн нутгаар аялана.Дөрөвдүгээр сарын 27-нд галыг Рио-гийн 2016 оны олимпийн зохион байгуулах хорооны төлөөлөгчдөд албан ёсоор шилжүүлэн өгнө.

Бразилд буухианы үндэсний шат тавдугаар сарын 3-нд тус орны нийслэл – Бразилиа хотод гараагаа эхлэж, олимпийн наадам нээгдэх өдөр – наймдугаар сарын 5-нд Рио-де-Жанейро хотод өндөрлөнө.Буухианы 95 өдөр олимпийн гал газраар 20 мянган километр, бас агаараар 16 мянган километр зам туулж,Бразилийн 329 суурингаар дамжин өнгөрнө. Буухианд нийтдээбамбар буухиалагч 12 мянган хүн оролцоно.

Олимпийн гал асаах зан үйл ньЗевс бурхнаас гал хулгайлж, хүмүүст бэлэглэсэн Прометейн тухай домогт хүндэтгэл үзүүлж буй хэрэгюм. Орчин үеийн уламжлал нь олимпийн гал наадмын гол талбарт анх дүрэлзсэн Амстердам хотод 1928 онд сэргэсэн юм.1936 онд Берлиний олимпийн наадмын өмнө орчин үеийн түүхэнд анх удаа олимпийн галын буухиа болжээ.

2016 оны зуны олимпийн наадам ирэх наймдугаар сарын 5-наас 21-нд Рио-де-Жанейро хотод болно. Өмнөд Америкт олимпийн наадам анх удаа болох гэж байгаа юм.Параолимпи хэдэн долоо хоногийн дараа – есдүгээр сарын 7-нд эхлэж, 11 өдрийн дараа өндөрлөнө.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ