Дуучин Принс нас нөгчжээ

Америкийн дуучин Принс Рожерс Нельсон нас барсныг “Ассошиэйтед пресс” агентлаг мэдээлсэн байна. Тэр 57 настай байжээ.Принс Миннеаполис хот дахь гэртээ нас барсан байжээ.Үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Цагдаа нар болсон явдлыг мөрдөн шалгаж байгаа ажээ.
Дуучныг нисэх онгоцоор ирсэн дөрөвдүгээр сарын 15-нд түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байсныг TMZ сайтад тодруулан бичсэн байна. Тэгэхэд тэр ханиад хүрээд байсныг Принсийн төлөөлөгчид дурдаж байжээ. Үүнээс өмнө дуучин биеийн байдлаас болоод хоёр ч удаа концертоо хойшлуулж байсан байна.
2005 онд Принсийн нэрийг рок-н-роллын алдрын танхимд бичсэн юм.“Purple Rain”-ыг (1984 он) түүний хамгийн нэрд гарсан цомог гэж үздэг бөгөөд энэ нь рок-н-роллын эрин үеийн шилдэг цомгийн тоонд байнга ордог юм.Дуучин “Грэмми”, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналтан юм.
Принс ритм-энд-блюз, фанк, рокийн төрлөөр дуу бичүүлж байжээ.Дуучны анхны пянз 1978 онд гарсан бөгөөд ер нь 20 гаруй цомог гаргасан байна.
Зарим мэдээгээр, эмч нар аарцаг-гуяны үений протез хийлгэхийг зөвлөж байсан ч, Принс мэс засал хийлгэхээс татгалзаж байжээ.Үүний шалтгаан нь тайзны гоёл, тухайлбал намхан нуруугаа нуухын тулд өмсдөг байсан өндөр өсгийтэй гутал болсон юм гэж Принс өөрөө үзэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ