Түймэрт гурван иргэн шатаж нас барж, нэг хүн түлэгджээ


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт хээрийн түймэр гарч, Говь-Алтай аймгийн харьяат иргэн Б /эр.31н/, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат О /эр.18н/ мөн сумын харьяат А /эр.09н/ нар нас барсан мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн түүнчлэн БГД-ийн 7 дугаар хороо “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багт суух М /эр.25н/ 04 дүгээр сарын 20-нд тус аймагт гарсан тал хээрийн түймэрт түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ