Путин, Обама, Ди Каприо нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оржээ


“Тайм” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалт нийтэлжээ. Түүнд Орос, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама, бизнесч Юрий Мильнер, Марк Цукерберг, жүжигчин Леонардо Ди Каприо, хөнгөн атлетикийн тамирчин Усейн Болт нар орсон байна.
Жагсаалтыг “Анх мөр гаргагч”, “Аварга”, “Жүжигчин”, “Удирдагч”, “Шүтээн” гэсэн таван төрөлд хуваажээ. “Тайм” сэтгүүлийн редакторууд анх мөр гаргагчдын тоонд жүжигчин, рэпер Лина-Мануэль Миранда, америкийн хошин шогийн жүжигчин Азиз Ансари, курдийн идэвхитэн Надя Мурад нарыг оруулсан байна. Аваргуудын жагсаалтад оросын бизнесч Юрий Мильнер, ромын пап Франциск, Facebook-ийг үндэслэгч Марк Цукербергийг гэргий Присцилла Чаны хамт бичжээ. Жүжигчдийн дунд Болливудын жүжигчин Приянка Чопра, италийн зохиолч Елена Ферранте, жүжигчин, дуучин Оскар Айзек нар байна.
Удирдагчдын хамгийн урт жагсаалтад Путин (“Тайм” сэтгүүлд бичсэнээр, тэр дэлхийн аль ч удирдагчийг бодвол төр, засгийн эрхэнд хамгийн удаан ажиллаж байгаа ажээ), Обама, БНХАУ-ын дарга Ши Зиньпин, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун нарын зэрэгцээ жишээ нь Техасын их сургуулийн ерөнхийлөгч Диана Наталисио оржээ.Эцэст нь шүтэн бишрэгчдийн тоонд хөнгөн атлетикийн тамирчин Усейн Болт, жүжигчин Лезонардо Ди Каприо, Нобелийн шагнал хүртсэн хятадын эмч Ту Юю нарыг оруулсан байна.
“Таймс” сэтгүүлийн тодруулсан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний анхны жагсаалт 1999 онд нийтлэгдсэн бөгөөд 2004 оноос жил бүр гаргах болсон юм.Нэр дэвшигсдээс америкийн сэтгүүлчид болон улс төрчид шалгаруулдаг байна. Жагсаалтыг уламжлал ёсоор таван төрөлд хуваадаг бөгөөд“Эрдэмтэд ба сэтгэгчид” гэсэн төрлийг 2016 онд “Анх мөр гаргагчид” гэсэн төрлөөр сольжээ. Обама, телевизийн хөтлөгч Опра Уинфри нар жагсаалтад ес, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон найм, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель долоон удаа орсон юм.Уинфригаас бусад нь цөмөөрөө 2016 оны жагсаалтад бичигдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ