Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурал дөнгөж сая эхэллээ


Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүх хурал дөнгөж сая Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Сэжигтэн этгээдүүд өнгөрсөн онд дээрх банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан байдаг.
Тодруулбал Д.Б, Д.Э нарыг цагдан хорьж байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ