АН-ын ҮЗХ маргааш хуралдахгүй гэв

АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 23-нд буюу ирэх бямба гарагт дахин хуралдахаар болсон гэх мэдээлэл өчигдөр цацагдсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “ҮЗХ-ны хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа бид шаардлагатай тохиолдолд хэзээ ч хамаагүй гэнэт зарлаж хуралдана” гэжээ. Тэд өнгөрсөн даваа гарагт болсон хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Харин дараагийн хуралаараа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярыг жинхлэх, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журам, жагсаалтыг эрэмбэлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ