Хэв журмын хамгаалалт хэвийн үргэлжилж байна


АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн хүрээнд Ази Европийн Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагаас уг уулзалт, зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын болон замын хамгаалалтыг хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна. Хамгаалалтын үйл ажиллагааг дэмжиж, цагдаагийн алба хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд хүндэтгэлтэй хандаж буй иргэддээ талархал илэрхийлье гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ