Р.Эрдэнэбүрэнг батлан даалтад гаргажээ


Авлигын хэргээр Төв аймгийн цагдан хорих ангид саатуулагдаад байсан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргажээ. Түүнийг Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байхдаа “ Барилгын салбарыг дэмжиж, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, энэ сарын 1-ний өдөр Төв аймгийн цагдан хорих төвд саатуулаад байсан юм. Гэвч түүнийг сэжигтнээр цагдан хорьсон 14 хоногийн хуулийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан тул шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ