Банк дээрэмдсэн ах дүү хоёрт 13, 11 жилийн ял оноожээ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дөнгөж сая дууслаа.

Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр өглөөний 11.00 цагаас хойш хуралдаж ах Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноожээ.

Тэд өнгөрсөн онд Худалдаа хөгжлийн банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилж, Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнбайдаг.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ