Офиссын ажлын гол аюулыг нэрлэжээ

Суугаа байдалд хүний өнгөрүүлдэг ажлын цагийг богиносгох ньэрүүл мэндэд таатай нөлөөлдөгийг Өмнөд Данийн их сургууль, Урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн үндэсний эрдэм шинжилгээний төв болон Сиднейн их сургуулийн шинжээчид тогтоожээ.

Суугаа байдалд ажилтны өнгөрүүлдэг цагийг богиносгох боломж олгож буй арга зүйг эрдэмтэд боловсруулсан байна. Хэрвээ нэг сарын турш хүн 71 минутаар бага суудаг бол (найман цаг ажиллах нөхцөлд),энэ нь өөхийг шатаах замаар жингээ 0,61 хувиар хасах боломжийг түүнд олгодог байна.

Судалгаанд оролцсонДани болон Геранландын офиссын 317 ажилтныгхяналтын юмуу туршилтын бүлгүүдэд хуваажээ. Туршилтын протоколд офисын байдлыг өөрчилж, түүнчилэн семинар, хэлэлцүүлэг хийхээр зааж, энэ үеэр хүмүүс суугаа-босоо ажиллах ширээ хэрэглэсэн байна. Ажлын таван өдөртэй долоо хоногт суугаа байдалд оролцогчдынөнгөрүүлсэн цагийг эрдэмтэд акселерометрийн тусламжтайгаар хэмжжээ.

Сарын дараа туршилтын бүлгийн ажилтнууд хяналтын бүлгийнхнээс 71 минутаар бага суусан байна. Гурван сарын дараа энэ ялгааг 48 минут хүртэл багасгажээ. Нэг ажлын өдрийн туршид алхасан тоонэг сарын турш алхаснаас долоо хувиар их, гурван сарынхаас найман хувиар их болсон байна. Ингэхдээ туршилтад оролцогчдын зургаан хувь нь босоо өнгөрүүлсэн цаг нэмэгдсэнтэй холбоотойгоор таагүй байдал гарч байсан тухай бас хэлж байжээ.

Офиссын ажилтнуудын суугаа ажил нь таргалалт, зүрх-судасны системийн асуудал болон бусад өвчний гол шалтгаан болдог гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ