Женнифер Энистоныг хамгийн сайхан бүсгүйгээр тодруулжээ

“People” сэтгүүл “Найзууд” цуврал киноны дүрээрээ нэрд гарсан голливудын жүжигчин Женнифер Энистоныг 2016 оны хамгийн сайхан бүсгүйгээр тодруулсан байна. Сэтгүүл лхагва гарагт өөрийн сайтад ингэж мэдээлжээ. Од өөрөө сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ шийдвэрт маш сэтгэл хөдлөж байгаагаахүлээн зөвшөөрсөн байна.

47 настай Энистон эрүүл аж төрөх ёсыг сурталчлан дэлгэрүүлдэг юм.Тэр долоо хоногт спортоор зургаан цаг орчим хичээллэдэг аж.Түүнчлэн Энистон хоолоо хянаж, фаст-фудээс орж тас татгалз. Жүжигчин “өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй байхыг мэрийдэг” гэж дурджээ.

“Сорилтоос бүү няц, юунд ч бүү харамс. Өөрийгөө бүтэлгүй амьтан хэмээн бүү үз, таны амьдралыг шүүмжлэх шалтагийг ойр хавийн хүмүүст бүү гаргаж өг, өөрийгөө уруу дорой хэмээн бүү үз” гэж Энистон сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бас хэлсэн байна.

Женнифер Энистон “Найзууд” цуврал кинонд тоглосноор “Эмми”, “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ