СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн хурал үргэлжилнэ

СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
“Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулж буй уг хуралд хуралд Бразиль, ОХУ, Хятад, Колумб, Солонгос, Япон гэх мэт нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Хуралд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”, “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ. Эхний илтгэлийг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар тавихаар бэлтгэжээ. Харин хоёр дахь буюу “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” илтгэлийг Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн байгууллагын Олон улсын газрын захирал Занг Гуанюнг тавих юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ