Төрдөггүй төрөхийг төрүүлэхээр жагсана

Чингисийн талбай дээр энэ сарын 25-27-ны11-18 цагт "Энхрий үрс халуун сэтгэл" НҮТББ-аас жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд 7 жил дуншсан 4-р Төрхийн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд 1,5 жил хөөцөлдсөний дүнд 8,6 тэрбум төгрөгийг шийдүүлсэн аж. Үүний 1,9 тэрбум төгрөг нь өнгөрсөн оны 10 дугаар сард ЭМСЯ-ны дансанд орсон юм байна. Гэтэл одоог хүртэл барилгын ажлыг эхлүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж ийнхүү жагсахаар болсон гэнэ. 2015 оны гуравдугаар сарын 18-нд Засгийн газрын 10 дугаар байрыг зарж орлогоор нь 4-р төрөхийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах амлалтыг нэхэх юм байна.

Мөн тус байгууллагаас өнгөрөгч оны зургаадугаар сарын 02-нд шаардлага өгсөн бөгөөд одоо болтол хариугаа аваагүй гэлээ. Тэд жагсаалын үеэр шаардлагынхаа хариуг бас нэхэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн шинэчилсэн хуулийг эсэргүүцэхээ мэдэгдлээ.

Түүнлчэн сүүлийн үеийн нөхцөл байдалтай уялдуулж Улаанбурханы дэгдэлтийн хүнд үед төр засгаас анхаарал хандуулж, хүч нэмэгдүүлж ажиллахыг шаардах юм байна. Тэд төрдөггүй төрөхийг төрүүлэх үйлсэд бүгдээрээ оролцохыг иргэд, байгууллагуудад уриаллаа. Жагсаалын сүүлчийн өдөр буюу энэ сарын 27-нд 1000 ээж сүүн цацал өргөх гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ