Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-наас зогсооно

УИХ-ын ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 29-ний өдөр товлосон бөгөөд үүнтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоохоор төлөвлөжээ.

Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ энэ сарын 30-наас өмнө хийлгэх хэрэгтэйг анхаарна уу.

Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байна. Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыгwww.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулжээ. Урьдчилсан байдлаар санал өгөх насны 2 сая 4048 иргэний мэдээллийг байрлуулсан байна.

Иргэд зургаадугаар сарын 29-ныг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрынwww.burtgel.gov.mn сайтаас өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах боломжтой. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах шаардлагатай юм байна.

С.Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ