Фэйсбүүкэд "бүлэг дуудлага" хийх боломжтой боллоо

Фэйсбүүкийн мэссэнжэр ашиглан хэд хэдэн найзтайгаа зэрэг ярилцах боломжтой боллоо. "IOS" "Android" дахь фэйсбүүк апп-ууд шинэ хувилбарт шилжсэн талаар тус компанийн ажилтан Дэйвид Маркус мэдээлжээ.
Энэ үйлдэл нь зүгээр л энгийн дуудлага хийхтэй адил хялбар. Гэхдээ мэссэнжэр дээр маш олон нэмэлт үйлдлүүдийг оруулсан бөгөөд энэ нь таныг хэрхэн "Group Call" буюу бүлэг дуудлага хийхэд туслах гарын авлага юм. "Group Call" хэмээх тохиргоо таны мэссэнжэрт шинээр нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан найзуудтайгаа шууд ярилцах боломжтой. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж үзэхийн тулд өнөөдрөөс эхэлж фэйсбүүк мэссэнжэрийн апп-аа "update" хийх шаардлагатайг сануулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ