Жүжигчин Г.Ундармаа гомдолтой байна

Single ladies 2 киног дуу дүрсний ямар ч чанаргүйгээр дэлгэцнээс гар утсаараа бичиж цахим орчинд цацжээ.
Тус киноны уран бүтээлчид Европоор киногоо гаргаж тэнд амьдарч байгаа монголчууддаа албан ёсны кино театрт үзүүлэхийн тулд өөрийн олох ашгийг тооцохгүйгээр кино театруудад маш өндөр түрээс төлөн үзүүлсэн аж.

Тиймээс энэхүү бүтээлийг хууль бусаар цацсан нөхөд хатуу банга хүртэхээр болж байна. Энэ талаар Г.Ундармаа "Ажил маань олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар урагштай байгаа болохоор санаа амран эмнэлэгт хэвтсэн боловч олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлийг маань хулгайлан дэлгэж зүй бус үйлдэл хийж байгаа залуусынхаа үйлдлийг зогсоохоор хамаарагдах байгууллагууд руу очиж уулзахаар гарлаа. Өрөвдүүлэх гэсэндээ биш үнэнч шударгаар хөдөлмөрлөж хийж байгаа ажил бүхнээ чанартай хийхийн тулд маш их хүч сэтгэл цаг хөрөнгө гаргаж хичээж ажилладаг болохоор л …" хэмээн гомдлоо илэрхийллээ. Манай улсад оюуны бүтээлийг хууль бусаар хуулбарлан борлуулах явдал маш их байдаг. Тэгвэл энэ удаад Single Ladies 2 киноны хулгайч ямартай ч шийтгэл хүлээх бололтой.

Дашрамд дуулгахад, жүжигчин Г.Ундармаа Баянхошууны эмнэлэгт Итгэлийн танхимын ээлжит аянаа үргэлжлүүлж, Хүүхдийн кабинет болон 2 давхрын вестибульд их засвар хийж бүрэн тохижуулж хүлээлгэн өгөөд байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ