Лео Монголд
Холливудын алдарт жүжигчин, Оскарын шагналт Леонардо Ди Каприо Монгол оронд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэрээр Шведийн аялагч Йохан Эрнст Нильсоны хамт 10 хоног Хөвсгөл нууранд аялах бөгөөд тэд шонхроор ан хийж, Монгол гэрт амьдрах төлөвлөгөөтэй. Ди Каприогийн хувийн тогооч, хөтөч, бусад хувийн туслах ажилтнууд тэдэнтэй цуг аялна гэсэн урьдчилсан мэдээлэл гарч байсан.
Тэгвэл тэрээр онцгой шагналаа үзэхээр Монголд ирсэн талаарх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаарх мэдээлэл баттай бус байгаа ч, зарим нэг хүний яриагаар аялах гэж сонгосон орноо тандаж, бэлтгэлээ базахаар ирсэн гэх мэдээлэл байна. Ямартай ч, тэрээр хоёр хоноод нутаг буцах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ