Оросууд Лениний шарилыг газарт оршуулах саналтай байна


Бүх Оросын олон нийтийн санаа бодол судлах төвийн санал асуулгаас үзвэл, Оросын иргэдийн олонхи нь Лениний шарилыг газарт шилжүүлэн оршуулахыг санал болгож байна. Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь ингэж үзжээ. Ингэхдээ 36 хувь нь оршуулгын газарт нэн даруй шилжүүлэх саналтай байна. Харин 24 хувь нь түүнийг эрхэмлэн хүндэтгэдэг үеийнхэн өнгөрөх хүртэл хүлээзнэж байгаад, сүүлд нь шилжүүлэн нутаглуулах шийдвэр гаргахыг санал болгож байна.
Санал асуулгад хамрагдагчдын 32 хувь нь “статус-квог” хэвээр байлгахыг зорьж байна.
Тухайлбал 35 хувь нь энд онцгүй зүйл байхгүй гэж үзэж, 17 хувь нь бүр баяр хүргэж байгаа ажээ. Гэвч арван жилийн өмнөхийн адил санал асуулгад хамрагдагсдын 40 хувь нь өнөөдөр ч үүнийг буруу гэж үзэж байна.
Владимир Лениний нэр оросын иргэдийн ухамсарт “жолоодогч” гэсэн ойлголттой бат холбоотой байдаг юм. Ленинийг хэрхэн тодорхойлж болох вэ гэсэн асуултад өгсөн хариултын дөрөвний гурав нь чухамхүү ийм тодорхойлолтыг агуулж байна.
Түүний үйл ажиллагааны дүнг нэг хэсэг нь эерэгээр, бусад нь сөргөөр үнэлж байна. Тэр улс оронд хор гэхээсээ, илүү тус хүргэсэн гэж санал асуулгад хамрагдагсдын 31 хувь нь үзжээ.Харин 23 хувь нь эсрэг бодолтой байна. 35 хувь нь сайн, муу нь ойролцоогоор тэнцүү гэж үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ