БНАСАУ цөмийн туршилтаа зогсоох болзол тавив

Хэрвээ АНУ Өмнөд Солонгостой хамтарсан тактикийн сургуулилтаа зогсоовол, БНАСАУ цөмийн туршилтаа зогсооно гэж Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ён мэдэгдлээ гэж Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.

Манай орон цөмийн тогтоох барих горим баримтлах эрхтэй гэж тэр цохон заажээ. АНУ тогтоох барих хүчин зүйл болох цөмийн зэвсэгтэй байхад БНАСАУ-ыг хүргэсэн юм гэж сайд хэлсэн байна.

Үүнээс гадна,олон улсын хориг арга хэмжээгээр Умард Солонгосыг айлгахгүй гэдгийг Ли Сун Ён анхааруулжээ.

Умардад тав дахь цөмийн туршилтад идэвхитэй бэлтгэж байгааг Өмнөд Солонгос дөрөвдүгээр сарын 18-нд мэдэгдсэн юм. Тавдугаар сарын эхээр хуралдуулахаар товлосон Солонгосын хөдөлмөрийн намын их хурлын өмнө Пхеньяны эрх баригчид шинэ туршилт хийж магадгүй гэж Өмнөд Солонгос үзэж байна.

Ямар ч үед цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байх захирамжийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун гуравдугаар сарын эхээр өгсөн юм.Өмнөд Солонгос, АНУ-д цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөд бэлэн байгаагаа гурван өдрийн дараа Умард Солонгос зарласан юм.

Солонгосын хойгийн байдал он гарсаар даамжирч байгаа билээ. Пхеньяны эрх баригчид устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа албан ёсоор зарласан нэгдүгээр сарын 6-нд түгшүүртэй байдал дахин хурцдаж эхлэсэн юм.Сүүлд нь БНАСАУ баллистик пуужин хэд хэдэн удаа амжилттай туршсаныг дэлхийн хамтын нийгэмлэгэрс буруушааж, харин НҮБ Умард Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан юм.

БНАСАУ дөрөвдүгээр сарын 23-нд баллистик пуужин харавсанд Өмнөд Солонгосын цэргийнхэн дүн шинжилгээ хийжээ. Энэ ажил бүтэлгүйтсэнийг Сөүлд цэргийнхэн мэдэгдсэн байна. “Пуужин 30 орчим км нисчээ. Тийнхүү харвах ажил бүтэлгүй болсон болов уу” гэж Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ