Асад Ираны саналаас татгалзав


Ираны лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын “Кудс” салбарын командлагч генерал Касем Сулейманы саналаас Сирийн ерөнхийлөгч Башар Асад татгалзжээ. Хэрхэх бол хэмээн санаа зоволгүйгээр улс орноо удирдахын тулд гэр бүлийнхнээ Иранд ирүүлэхийг төрийн тэргүүнд генерал уриалсан байна.

“Сирийн бусад айл өрхийн нэг адил манай гэр бүл Дамасак хотод үлдэнэ гэж ерөнхийлөгч мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.Үүнээс гадна, Асад өөрөө ч тус орноос гарч явах бодолгүй байна.Ираны талын саналыг Сирийн эрх баригчид албан ёсоор тайлбарлаагүй ажээ.

Түрүүнд нь америкийн ерөнхийлөгч Барак Обама Асадад даралт шахалт үзүүлэхийг оросын талд уриалснаа ярьжээ. Энэ нь ерөнхийлөгч Путинд хандаж хэлсэн үг юм.

“Сүүлийн долоон долоо хоногт Сирид хүчирхийлэл ихээхэн буурсныг бид харж байна... Даваа гарагт би Путинтэй утсаар ярьж, тухайлбал аядуу сөрөг хүчнийг оролцуулан Женевийн хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Сирийн дэглэмд (эрх баригчдад) даралт шахалт үзүүлэхийг түүнээс хүссэн юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ