Б.Булган Төв аймгийн хориход хоригдож байгаа гэв

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Төв аймгийн цагдан хорих ангид хорьсноос таван сарын хугацаа өнгөрчээ. Түүнийг ямархуу нөхцөл байдалд хоригдож байгаа талаар УИХ-ын гишүүд хорих байранд очиж танилцаад, Б.Булганы эрх ноцтой зөрчигдөхөөс гадна эрүүл мэндийнх байдал маш хүнд байгаа тул эрчимт шаардлагатай эмчилгээг хийлгэх ёстой гэж ярьсан байгаа.
Харин түүнийг Төв аймгийн хорих ангиас Цагдан 461 дүгээр анги руу шилжүүлж, эмчилгээ хийж эхэлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэв. УПЕ-ын туслах Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Зарим сайтуудад шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа нь худлаа юм. Одоогоор Цагдан 461 дүгээр ангид шилжүүлээгүй. Төв аймгийн хорих ангид байгаа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ