АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдахгүй гэв

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдахгүй юм байна. Өнөөдөр зарим хэвлэлүүдээр ҮЗХ-ыг хуралдана гэх мэдээллүүд цацагдсан нь ташаа гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

Ардчилсан намын ҮЗХ өнгөрсөн нэгдэх өдөр хуралдаж мөрийн хөтөлбөрөө баталсан. Улмаар хагас сайн өдөр хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. Одоо тэд Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүдийг нөхөн томилох, мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх асуудал болон дотооддоо үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Дашрамд дуулгахад АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хаагаагүй бөгөөд намын даргын зүгээс зарласан тохиолдолд дахин цуглах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ