Малайзын “Бойнг”-ийг украины сөнөөгч нисэх онгоцууд сөнөөсөн байж тун магадгүй

2014 оны долоодугаар сард Донбасст сүйрсэн Малайзынзорчигч тээврийн “Боинг” нисэх онгоцыг украины сөнөөгч нисэх онгоцууд сөнөөсөн байж магадгүй юм. Тавдугаар сарын эхээр үзүүлэх ВВС компанийн кинонд сүйрлийн тухай шинэ хувилбар, шинэ эд мөрийн баримтуудыг дурдаж байна гэж британийн “Дейли мэйл” сонинд бичжээ.
Украины нэг сөнөөгч нисэх онгоц пуужин харваж, үүний дараа дэлбэрэх чимээ гарсныг харсан гэрчийн мэдүүлгийг кинонд үзүүлэх юм байна. “Sunday Express” сонинд бичсэнээр, киноны зураг авах явцад барагцаалвал 100 гэрчийн этгээдтэй ярилцаж, тэднээс долоо нь дээрх хувилбарыг нотложээ. Тэдний хэлснээр,малайзын нисэх онгоцонд хоёр сөнөөгч нисэх онгоц халдсан байна. Амстердам хотоос Куала-Лумпур хот руу нисч явсан зорчигч тээврийн “Malaysia Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоц 2014 оны долоодугаар сарын 17-нд Украины Донецк мужид сүйрсэн юм. Тэгэхэд 283 зорчигч, багийн 15 гишүүн амь үрэгдсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ