СХД-ын Засаг дарга М.Чинболдыг огцруулжээ


СХД-ын Засаг дарга М.Чинболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал өнөөдөр тус дүүргийн МАН-20, АН-8, МАХН-1 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж түүнийг огцруулсан байна. Тэрбээр томилогдсон хугацаанаасаа эхлэн Дүүргийн Засаг даргын Мөрийн хөтөлбөр түүний биелэлт, Дүүргийн Нийгэм эдийн засгийн зорилтийн биелэлтүүд дээр хайнга хандан ажиллаж байна, Дүүргийн ажлууд дээр төрийн ажлыг хойш татсан. Бид бүхэн энэ болгонд нухацтай хүлээцтэйгээр хандан удаа дараа сануулан анхааруулж ажилласаар ирсэн. Гэвч алдаа дутагдлаа засаж, ажлаа сайжруулахыг оролдсонгүй гэж дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан нь үзжээ.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ