Орос улс НАТО-гоос юугаараа илүү вэ?

Орос, НАТО хоёр сөргөлдвөл, ОХУ өрнөдийн улсуудаас их давуу гэдгээ харуулна гэдгийг шингжээчид тэмдэглэжээ. Учир нь оросын цэргийн машин тоогоороо төдийгүй, хэд хэдэн үзүүлэлтээр НАТО-гийн техникээс давуу юм.

Цэргийн шингжээчид Орос, НАТО хоёр сөргөлдөж магадгүй гэсэн таамаг загварчлал гаргаж, зохих дүгнэлт хийсэн байна. Оросын цэрэг даруй зарим үзүүлэлтээр өрнөдийн цэргээс давуу нь тодорхой болжээ.

Давын өмнө Оросын хуягт машин НАТО-гийн техникийн бодвол хавьгүй хүчтэй юм.Үүний зэрэгцээ тооны хувьд танк (7:1), явган цэргийн хуягт машин (5:1), нисдэг тэрэг (5:1), их буу (4:1), холын тусгалтай их буу (16:1), ойрын ангиллын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тоогоор (4:1), түүнчилэн холын ангиллын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тоогоор (17:1) давуу нь ажиглагдаж байна гэж телевизийн “Russia Today” компани мэдээлжээ.

Оросын их бууны тусгал өрнөдийн ижил төрлийн зэвсгээс бас давуу болохыг шинжээчид тэмдэглэсэн байна. Оросын гаубиц 29 километрийн тусгалтай бол, жишээ нь америкийнх 25 километрээс хэтэрдэггүй байна.

Хэрвээ Орост халдаж хэмээн таамаглахад, Москва хот 27 хүртэл батальон-отряд байрлуулж чадна гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Эдгээрийн тус бүрийнх нь цэргийн тоо 50 мянгад хүрч болох юм гэж “War on the Rocks” порталд бичжээ.

“Украин, Гүрж, Молдов зэрэг дорнын орнуудад үзүүлэх дэмжлэгээ идэвхижүүлснээр, хөрш бүс нутгийн байдлыг тогтвортой болгох ажлыг эрчимжүүлэх нь чухал юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоугийн хэлснийг украины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүлд иш татжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ