Ш.Сайхансамбуу дарга Оюунсогоо хоёр биднээс зугтаад уулзахгүй байна

"Нарантуул" Олон Улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгтөнгөрсөн гуравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө их хэмжээний гал гарч,200 орчим лангуу өртсөн харамсалтай үйл явдал болсон. Бөс барааны хэсэг 5700 орчим ам.метр талбайтайгаас 2500 гаруйнь галдөртсөн. Гэвч өнөөдрийг хүртэл галын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд зарим иргэд нь худалдаа наймаагаа ч эхлүүлээгүй байна.

Энэ асуудалтай холбоотойгоор тус худалдааны төвийн бөс барааны лангуунд наймаа эрхлэгч иргэдӨргөдлийн байнгын хороонд ханджээ.

Иймээс өнгөрөгчбямба гарагт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг Нарантуул захад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд БЗД-ийнЦагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Д.Батмөнх, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч, Дэд хурандаа Б.Сүхбаатар зэрэг албаны хүмүүс байлцлаа.

13046063 923997034364728 2027478025 n [640x480]

Мөн тус захын гүйцэтгэх захирал Д.Түвшинбат,орлогч захирал А.Баттулга, Хуулийн зөвлөх н.Хишигбаяр, түрээслэгч иргэдийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Мягмар болон түрээслэгч иргэд байв.

Энэ үеэр манай сайтын сурвалжлах багийнхан явсан агаад, очиход бөс барааны худалдаа эрхлэдэг зарим иргэд захын гадна түрдэг тэргэн дээрээс наймаагаа хийж байхтай таарсан юм.

Яагаад лангуун дээрээсээ худалдаагаа хийхгүй захын гаднаас худалдаагаа хийж буйг сонирхоход наймаа эрхлэгчид “ Бөс барааны хэсэгт гарсан галын улмаас олон иргэд эд бараагаа галд алдаж, зуун сая төгрөгөөр хохирсон.Гэвч Нарантуул худалдааны төвийн захиргаа тэдгээр иргэдээс“гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зурсан тохиолдолд худалдаа наймаагаа үргэлжлүүлэн явуулах зөвшөөрлийг олгож, харин “гомдолтой” хэмээн хэл ам хийжбуй түрээслэгчдийнхээ худалдаа эрхлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаа. Иймээс лангуун дээрээ худалдаа хийж чадахгүй, зах руу орох ч эрхгүй зогсож буйгаа учирлаж байлаа.

Цааш явсаар яг гал гарсан хэсэг буюу бөс барааны хэсэгт очиход шатсан үлдэгдлийг цэвэрлэсэн байлаа. Гэхдээ газарт дагтаршсан үнстэй. Түүн дээр түрээслэгчид үйл ажиллагаа явуулж байв.

Мөн тус хэсгийн зарим лангуунуудыг хоёр талаас орох гарах орц, гарцыг төмрөөр гагнан хаажээ.Учир нь энэ хэсгийн худалдаа эрхлэгчид “гомдолтой” хэмээн мэдүүлсээр байгаа тул захын захиргаанаас үйл ажиллагаа явуулах эрхийг нь хааж, лангуунуудыг гагнасан нь энэ аж.

13090319 917528628364920 1540705834 n [640x480]

13090335 917528591698257 2145526667 n [640x480]

“Гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зуруулахын тулд зарим түрээслэгч нарынхаа лангууг гагнаж хаажээ

13101520 917528951698221 1250075223 n [640x480]

Энэ талаар тус худалдааны төвийн бөс барааны лангуу түрээслэгч Т.Урантунгалаг:

-Бидний хамаг юм үнс болоод хоцорсон.Бид гал гарсан ч цаашдаа үйл ажиллагаа явуулъя гэсэн. Хэл ам хийхийг хүсээгүй. Гэтэл захынзахиргаа биднийг түлхсэн. Та нар “гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зурчих. Тэгвэл энэ лангууг нээж өгнө гэсэн. Бид гомдолтой.Бид бараа таваараа галд алдсан. Надад гэхэд л тавих бараа ч байхгүй байна. Энэ худалдаа наймаагаа хийж байгаа хүмүүс бол “гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зурсан хүмүүс. Энэ талаар захын удирдлагуудтай уулзсан. Цаашлаад Ш.Сайхансамбуу дарга Оюунсогоо хоёртой уулзах гэсэн боловч биднээс зугтаад уулзахгүй байна. Гал гараад сар 20 хоног болж байхад нэг ч удаа бидэнтэй уулзаагүй. Иймээс бид аргаа бараад Өргөдлийн байнгын хороонд хандсан.

Ийн лангуугаа гагнуулснаас худалдаа наймаагаа явуулж чдаахгүй байгаа 40 гаруй худалдаа эрхлэгч байгаа ажээ.Үүнээс гадна тус захад худалада эрхлэгч иргэд олон талаар эрх үүргээ эдэлж чяадахгүй хохирч буйгаа хэлж байна. Тухайлбал, лангуу түрээслэгч маш олон иргэдтэй тус захын захиргаа нь гэрээ хийдэггүй гэнэ. Гэрээ хийхийг шаарддаг ч ямар нэгэн байдлаар хойшлуулсаар байдаг аж.

Мөн гэрээ хийхээрээ хэт нэг талыг барьсан гэрээ хийдэг. Үйлчилгээний бүхий л зардлыг өөрсдөөр нь гаргуулах гэдэг. Эрсдлийн даатгалын асуудлыг түрээслүүлэгч хариуцдаггүй, түрээслэгч нь хариуцдаг. Задгай талбайн түрээсийн төлбөрт сар бүр45-80 мянган төгрөгийг авдаг. Мөн дээрээс нь нэмж тэрэгний мөнгө гэх 60 мянган төгрөгийг ямар ч гарын үсэг зуруулахгүйгээр нэмж авдаг гэх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Үүнээс гадна тус худалдааны төвд тээшний асуудал их хүндрэлтэй байдаг гэнэ. Бараагаа хадгалах савгүйгээс, улмаар дахин гал гарахаас сэргийлж, бөс даавууны наймаачид бараагаа өглөө бүр гэрээсээ машинаар зөөж, орой нь ачиж явдаг. Иймээс тээшний асуудал, газрыг нь яаралтай шийдэж өгөхийг түрээслэгчид “Нарантуул”-ын удирдлагуудаас хүслээ.

13082108 917528461698270 2136073222 n [640x480]

Дээрх асуудлаар “Нарантуул “ОУХТ захирал Д.Түвшинбатаас тодрууллаа.

13077358 917528468364936 690210923 n [640x480]

-Нарантуул худалдааны төвд гурван ч удаа гал гарлаа. Хамгийн сүүлийн галын дүгнэлт гарсан уу?

-Уг галын улмаас “Нарантуул” ОУХТ хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа. Түрээслэгчид өөрсдөө дураараа бараа бүтээгдэхүүнээ хадгалах тээшиндээ хийлгүй лангуун дээрээ хонуулснаас ийм байдал үүсэж байгаа. Хрээг мөрдөн байцаах шанадаа явж байна. Дүгнэлт хараахан гараагүй байгаа.

13090260 917528721698244 1398311147 n [640x480]

-Хохирсон иргэдийн төлбөрийг хэрхэн барагдуулах вэ?

-Түрээслэгчид хохирсон. Бас бид ч хохирсон. Цагдаа шүүхээр явж байна.

13082070 917528641698252 615772228 n [640x480]

-Тэгэхээр гал гарахаас өмнө бараа бүтээгдлхүүнийг хадгалах тээш хангалттай байсан уу. Одоо байна уу?

-“Нарантуул” ОУХТ 20 гаруй жил үйл ажиллагаа явулж байна.Анх түрээслэгчдийг тээшээр хангаж байсан. Гэтэл 20 жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний эрэлт маш их болж, хадгалах тээш хүрэлцэхгүй болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд “Нарантуул” зах бодлогоор 2017 оноосбаруун, зүүн талдаа том битүү худалдааны төв барьж асуудлыг шийдэхээр болсон. Өмнө нь манай захад олон гашуун явдал болж байсан. Энэ Баялаг ундраагийн байршилд хуучин хүнсний зах байхад мөн гал гарч хүний амь эрсдэж байсан. Олон зуун тэрбумаар яригдах хөрөнгөшатаж байсан. Одоо дахиад хэрэг гарах вий гэсэн болгоомж байна.

Үнэндээ, худалдааны төвийн хашаанд шинээр тээш тавих ямар ч боломжгүй болсон. Газар нь хүрэлцэхгүй байна. Иймээс бид агаарын орон зайг ашиглаж, тээшийг давхарлаж тавьдаг болсон. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө тэр давхарласан контейнэрт бараа бүтээгдэхүүнээ хийхээс залхуурсан. Шууд тэргээрээ түрж аваачаад хийх ажлын байрыг биднээс шаардсан. Гэтэл бидэнд тийм боломж нөхцөл байгаагүй. Тэдэнд лангуун дээрээ бараагаа орхиод явах нь хялбар байсан.

13100972 917529051698211 384048239 n [640x480]

-Тэгвэл 40 гаруй иргэдийн лангууг гагначихсан байна. Энэ ямар учиртай юм бэ?

- Өнөөдөр энэ захад 10 мянга гаруй хүн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн хүмүүсээс болоодбусад худалдаа эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөх вий. Дахин хохирол гарвал яах вэ. Энэ хүмүүс өөрсдөө дураараа авирлаж байна. 2013 онд тэд бараа бүтээгдэхүүнээ хүмүүсээр харуулж байхадмашин нь шатаж байсан. Өөрсдөө болохоор архи дарс уугаад хөлдөлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдэж байсан тохиолдол бий.Хэд хэдэн удаагийн тохиолдол гарч байсан учир ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байна.

Хохирлын үнэлгээг хийлгэж буй компанидаа төлбөрөө төлж чадахгүйгээс дүгнэлт гараагүй гэв

Тэгвэлгалын шалтгаан дүгнэлт яагаад одоог болтол гарахгүй байгаа талаар БЗД-ийнЦагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Д.Батмөнх тайлбарлахдаа “Нарантуул ОУХТ-д гарсан галын хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Одоогийн хоёр дахь галын хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байна. 176 лангууны 115хохирогчийг бүрэн хохирогчоор тогтоон байцаасан. Галын дүгнэлт гаргуулахаар нотолгоо мэдээллээ өнгөрсөн пүрэв гарагт Онцгой байдлын газарт өгсөн байгаа. ЦЕГ-ын даргын тушаалаар гарсан ажлын хэсэг хохирлыг тогтоож тооцох талаар аль болох хурдлан ажиллаж байна. Гэтэл үнэлгээний асуудал дээр гацчихаад байна. Хуулиараа тодорхой лицензтэй компаниар үнэлгээ хийлгэдэг болсон. Үүнээс болоод хөрөнгө мөнгөний асуудал тулгарсан. Үнэлгээний төлбөрийн асуудал шийдэгдчихвэл үнэлгээний дүн,Шинжээчийн дүгнэлт гарчихна” гэх хариултыг өглөө.

13082124 917528495031600 2137936612 n [640x480]

Лангуугаа гануулсан иргэдтэй 2013 оноос хойш гэрээ хийгээгүй ч төлбөр авсаар иржээ

Тэгвэл тус худалдааны төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж буй иргэдээс хичнээн нь гэрээтэй хичнээн нь гэрээгүй үйл ажиллагаа явуулж байгааг Ж.Батзандан гишүүн тодруулахад натаруул ОУХТ-ын хуулийн зөвлөх н.Хишигбаяр “Нарантуулд 10 мянга гаруй иргэд худалдаа үйлчилгээ явуулдаг. Задгай талбай болон битүү захад хоёр өөр гэрээ хийдэг. Үүнээс 200 гаруй иргэд гэрээгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Лангуугаа гагнуулсан иргэд бүгд гэрээгүй” гэдэг тайлбарыг өгсөн юм.

Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан “Энэ галын дүгэнлтийг хурдан гаргаж, асуудлыг нэг тийш шийдэхгүй бол танай захыг “Өнөрмөөгийн зах” л гэж нэрлэхээс аргагүй болох нь гээд захын удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө.Тэрбээр “Ч.Өнөрмаа гэж өөрийгөө шатаадаг хүн байсан. Тэрэн шиг болох гээд байна. Гэрээгүй 200 хүний юм шатдаг. Гэрээтэй 200 хүнийх нь шатдаггүй.Үүнийг харахад Өнөрмаадаад байна уу гэсэн хадлага надад байна” гэлээ.

Мөн түрээслэгч иргэдийнхээ эрх ашиг, гэрээний асуудалд анхаарахыг захын удирдлагуудаас хүслээ.

-Хэт нэг талыг барьсан гэрээндээ анхаарч хоёр талын санал хүсэлтийг тусга. Мөн гэрээгүй иргэдийн төлсөн төлбөрийг татварт мэдүүлдэг үү. Одоо галын аюулгүй байдлыг сахих талаар арга хэмжээндээ анхаар. Танайд байн байн гал гараад байгаа учир үүнд төр анхаарахаас өөр арга алга. Ийм байдлаар үргэлжилбэл танай захад Мэргэжлийн хяналт татвар санхүүгийн шалгалт оруулаахас өөр аргагүй. Энэ Нарантуул ОУХТ нь Ш.Сайхансамбуугийн өмч боловч өөрхүнд, шилжүүлэхээс өөр гаргагүй болно. Би хотын зах руу нүүлгэх асуудлыг ч хөндөж болно.Нарантуул худалдааны төвийнорлого жилд 5-10 тэрбумаар хэмжигддэг. Гэтэл та нар яагаад задгай захаа битүү болгож, орчин үетэйгээ хөл нийлүүлэх цаг ирсэн гэдгийг санууллаа.

13081682 917528675031582 1788272574 n [640x480]

13084239 917528561698260 388332242 n [640x480]

13090063 917529638364819 1526730734 n [640x480]

13090489 917528788364904 1191016564 n [640x480]

13045471 917528678364915 1108745963 n [640x480]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ