АН,МАН-ын бүлэг мажориторыг дэмжив

Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцээс жагсаалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ асуудлаар өнөөдөр АН, МАН-ын УИХ дахь бүлгүүд хуралдсан юм.

АН:ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхи нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” хэмээн үзжээ. Гэхдээ энэ тухай мэдээллийг бүлгээс албан ёсоор хийсэнгүй. Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаад иргэн Н.Базар, Ц.Намсрай нараас ирүүлсэн УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан байсан юм.

МАН: Жагсаалтын ард нуугдах буруу

МАН-ын бүлэг хуралдаж, ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр энэ удаагийн сонгуульд жагсаалт “үгүй” болно гэсэн үг юм. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй. Урьд өмнө нь ч хүнээ сонгодог байх ёстой гэж бид үздэг байсан. Жагсаалтын ард нуугдах нь буруу. Гэхдээ сонгууль дөхсөн үед ҮХЦ ийм шийдвэр гаргасан. Энэ нь сонгуулийн хугацаанд нөлөөлөх ёсгүй юм. Манай бүлгийн зүгээс цэцийн шийдвэр сонгуулийн хугацаанд нөлөөлж болохгүй гэж албан ёсоор байр сууриа нэгтгэсэн. Харин сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орж хүнээ шууд сонгодог болох нь томсгосон 76 мажоритар байх уу, жижиг 76 мажоритар байх уу гэдэг асуудал яригдана. Тиймээс бид 28 жагсаалтыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярилцах ёстой” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ