Шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно


Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоох учиртай.
Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм байна. Мөн иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон шинээр авах хүмүүсийн хүсэлтийг хүлээж авч богино хугацаанд үнэмлэхийг хэвлэж өгөх ажилд анхаарал хандуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ