“Таван толгой транс”, “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийн нэгдэл Таван толгойн орд газрын уулын ажлыг гүйцэтгэх тендерт ялалт байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан Таван толгой ордын Цанхийн баруун хэсгийн Уулын ажлын үйлчилгээ үзүүлэх тендерийн нээлт 2013.05.31-ний 09.30 цагт Эрдэнэс таван толгой ХК-ийн байранд боллоо.

Тендерт “Хишиг арвин индустрал” ХХК, УУҮ Олборлогч, Mera ХХКомпаниудын Монгол уурхайчид түншлэл, “Таван толгой транс” ХК, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХКомпаниудын түншлэл, Абсалют майнинг ХХК, Эйбир Дигм Монгол Ласт ХХК, Монлаа ХХКомпаниудын түншлэл гэсэн 3 газар материалаа ирүүлсэн байна.

Эйбир Дигм Мон түншлэлийн ирүүлсэн материал тендерийн шаардлага хангаагүйн улмаас оролцуулахаас татгалзаж үлдсэн 2 компанийн материалыг задлахад Монгол уурхайчид түншлэл 1м3 уулын цулын ажлыг 8838 төгрөгөөр гүйцэтгэхээр, Таван толгой транс ХХК-ийн түншлэл 1м3 уулын цулын ажлыг 5995 төгрөгөөр гүйцэтгэхээр буюу 2843 төгрөгөөр бага санал ирүүлсэн байна.

Ийнхүү “Таван толгой транс”, Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийн түншлэл үнийн дүнгийн бага нөхцөлөөр ялалт байгуулж улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөл бүрджээ.

Үндэсний компаниудын энэхүү нэгдэл нь Цанхийн баруун хэсэгт уулын ажлыг гүйцэтгэхдээ Цанхийн зүүн хэсэгт явагдаж байгаа уулын ажилтай уялдаа холбоотойгоор хийхээр төлөвлөж байгаа юм байна. Уул уурхайн салбар дахь эрдэмтдийг үндэсний нэгдэл дэмжин ажилладаг бөгөөд зөвлөхөөр Ч.Хурц ажиллаж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ