Н.Алтанхуягийн асуудлаар УЕПГ-аас мэдээлэл хийв

Өнөөдрийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдууланУМБГ-ын ОХГХМХ-ээс байцаалт авхаар зарлан дуудах хуудас ирүүллээ...гэжН.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаармэдээллүүд гарчээ. Энэ мэдээлэлтэй холбогдууланолон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор Прокурорын байгууллагаасзалруулга Мэдээлэлхийх нь зүйтэй гэж үзлээ. Авилгатай тэмцэх газар,Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэгшалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авхаарзарлан дуудах хуудас өгчээ.Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдууланбайцаалт авхаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийнажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ