Эмч нарын байгуулсан түр хорооныхон яамны төлөөлөгч нартай уулзаж байна

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр тайван жагсаал хийлээ. Тэдний гол зорилго нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт хийхийг шаардсан билээ. Чингисийн талбай дээр жагссан эмч, эмнэлгийн ажилтнууд жагсаалаараа ЭМСЯ-ны үүдэнд хүртэл явж өрнүүлсэн билээ.

Тэд хоолойгоо сөөтөл орилж , нуруугаа өвдтөл удаан зогссоны эцэст Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн түр хорооны бүрэлдэхүүнийг салбар яамны удирдлагууд хүлээн авч уулзаж байна. Тэдний уулзалтын гол зорилго үр дүн авчирна гэдэгт эмч нар итгэлтэй байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ