3 сарын хугацаанд 44 хүн өлсгөлөн зарлажээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй сэжигтэн ялтнууд өлсгөлөн зарлах нь цөөнгүй байдаг. Ингэж өлсгөлөн зарласнаар амиа ч алдах ч эрсдэл гарахгүй байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар 44 хүн өлсгөлөн зарласан байна. Өлсгөлөн зарласан нь үндэслэлтэй бол тавьж буй шаардлагыг нь заавал шийдвэрлэх ёстой гэж үздэг аж. Өлсгөлөн зарлаж байгаад ч болов батлан даалтад гарахыг хүсдэг гэнэ шүү. Харин сүүлийн таван жилийн байдлаар судалгаа хийхэд өлсгөлөн зарласан хүмүүсээс амиа алдсан тохиолдол гараагүй гэдгийг эх сурвалж хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ