Анжелина Жоли мэс заслын дараах анхны улаан хивсний ёслолдоо оролцлоо

Өчигдөр Лондон хотноо“World War Z” киноны нээлт боллоо. Киноны нээлтийн улаан хивсны ёслолд оролцсон гэнэтийн бэлэг бол яах аргагүй Анжелина Жоли байсан юм. “World War Z” киноны гол дүрд жүжигчин Брэд Питт тоглосон билээ.
Анжелина Жоли өнгөрсөн сард хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө тайруулсан юм. Тэрбээр мэс засалд орсноосоо хойш анх удаа олон нийтэд харагдаж Лэйчестер талбайд болсон улаан хивсний ёслолд оролцсон нь эн байсан юм. Жоли улаан хивсний ёслолд оролцохдоо цээжээ хаасан загвартай хар өнгийн урт даашинз өмссөн байлаа. Тэрбээр цугларсан олонд гарын үсгээ зурж өгч, өөрийнхөө эрүүл мэндийг тун сайн байгаа тухай ярьж сайхан инээмсэглэж байсан. Харин алдарт жүжигчний шүтэн бишрэгчид нь түүнд урмын үг хайрласан мэссэж бүхий самбар баринэргэж ирсэнд нь баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ