Б.Булганыг цагдан хорихын эмнэлэгт хэвтүүлжээ

С.Зориг агсны гэргий Б.Булганыг хоёр хоногийн өмнө Төв аймгийн цагдан хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчирсан байгаа юм. Түүний биеийн байдал тааруу байгаа тул шаардлагатай гэсэн эмчилгээг хийлгэх ёстой гэж мэргэжлийн эмч нар үзжээ. Тиймээс тэрбээр нарийн шинжилгээ өгч, цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Тухайлбал, өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Б.Булганыг ойрын хугацаанд эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэх ажлыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулжээ.

Б.Булганы эрүүгийн хэрэг нь нууцын зэрэглэлд багтаж байгаа ч түүнийг эрүүдийн шүүж, залхаан цээрлүүлж, эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл албаны эх сурвалжийн ярьснаар “Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй хүний хоригдох нөхцөл бусадтай яг адилхан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Төв аймгийн цагдан хорих ангид шалгалт оруулсан байгаа. Мэдээж шалгалтын дүнг үндэслэн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдана” гэв.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ