Цэцийн шийдвэрээр эвслийн бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг уг асуудлаар завсарлага авлаа.

Завсарлага авах болсон шалтгаанаа тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цэцээс гаргасан пропорциональ тогтолцооны асуудлаарх дүгнэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ярилцаж байна. Ийм учраас тав хоногийн завсарлага хүсэж байна” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлага өгмөөргүй байна. Сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор хугацаа тулж байна. УИХ намуудад нэрээ дэвшүүлэх боломж олгохгүй бол болохгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд эвслийн бүлгийн дэд даргад тав хоногийн завсарлага өгөөгүй сануулснаар дараагийн асуудлыг хэлэлцэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ