Ц.Элбэгдорж: Хүний сайн хүүхдээсээ, хүүхдийн сайн багшаасаа ...

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж СТӨ-нд нийслэл хотын сургуулиудад багшилж буй багш нарын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо.
Харин уулзалтад оролцсон багш нарын зүгээс төр засгаас эрдэмтдийн бүтээлийг дэмжих, хувийн сургуулийн статусыг тодорхой болгож өгөх, дэлхийд танигдсан давуу байдлаа ашиглан багш нарыг гадны улс оронд туршлага судлуулах, сургах асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн залуу багш нар "Дэлхийн энгээр тарсан охид хөвгүүдээ Монголдоо ирж ажиллахыг уриалж элэг бүтэн болгосонд талархдаг шүү Ерөнхийлөгчөө" гэсэн юм.Мөн энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга "Энэ жил 33 цэцэрлэг, 25 бага сургууль баригдана. Энэ бол түүхэнд байгаагүй тоо, ирэх 4 жилд 80 бага сургууль барина. Түүний бүтээн байгуулалтын ихэнх нь энэ жил хийгдэнэ" гэлээ.Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч Ц.Элбэгдорж "Сонгуульдаа оролцоорой боловсролын системийнхээ төлөө, хэн нь бидний хүүхдэд хэрэгтэй вэ гэдгээ бодож сонголтоо хийгээрэй" гэсэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ