ХӨСҮТ-д вирус устгадаг 45 төхөөрөмж хандивлажээ


ХӨСҮТ-д “YTM” ХХК болон “Стандарт Ус” ХХК-ууд нийт 11 сая 200 мянган төгрөгийн үнэ бүхий45 ширхэг агаар дахь вирус устгах төхөөрөмжийг улаанбурхан болон сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилгоор хандивлалаа.
Хандивыг өчигдөр “YTM” ХХК ерөнхийлөгч Д.Сэржбүдээ, “Стандарт Ус” ХХК ерөнхий захирал Б.Наранбаатар нар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хүлээлгэн өгчээ.
Тус агаар шүүгчийг сэхээн амьдруулах тасаг болон халдварын тасгуудад тавих аж.
“Өвчний хэт дэгдэлттэй байгаа энэ үед агаараар дамждаг нян вирусыг устгаж агаарыг цэвэршүүлэх нь нэн шаардлагатай байсан” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцлоод дээрх төхөөрөмж хандивласан компаниудын удирдлага, ажилчдад талархлаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ