Японы визтэй гадаадын иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо

БНСУ-ын Цагаачлалын алба АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Япон зэрэг орны визтэй гадаадын иргэдийг БНСУ-аар дамжин өнгөрөхдөө нэг сар хүртэлх хугацаанд тус улсад визгүй зорчдог журманд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн Японы визтэй гадаадын иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө холбогдох визийг авч байхаар шийдвэрлэсэн байна. Мөн энэхүү өөрчлөлтийн хүрээнд АНУ-ын Сайпан, Гуам зэрэг аралд зорчих визтэй гадаадын иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө нэг сарын хугацаанд визгүй зорчихыг зөвшөөрсөн байна.

Н.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ