Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураана.

Үдээс өмнө уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.Энэ үеэр хуралдааныг даргалагч зарчмын болон найруулгын чанартай нийт 400-гаад саналаар санал хураалт явуулна гэдгийг УИХ-ын зарим гишүүдийн зүгээс "Дэндүү их засвартай байна. Ажлын хэсэг гэхээсээ УИХ, байнгын хороодын түвшинд гишүүдийн хүсэлтээр хуулийн төсөл өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хууль ирэх 9 дүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Тиймээс хуулиа батлах шаардлагатай. Цаг хугацаа хожихын тулд Засгийн газар дахин оруулж ирэх нь зүйтэй" гэсэн юм. Ингээд санал хураалт явуулах гэхэд ирц хангалтгүй байсан учир чуулганы хуралдааныг завсарлуулаад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ