Иргэдэд нийгэм хамгааллын үйлчилгээг нэг дороос хүргэлээ


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэдэд таниулах "Нээлттэй өдөрлөг"-ийг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийг жил бүрийн 4-р сарын 28 ны өдөр тохиодог Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярыг угтан зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлын талаарх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэн ажиллав.
Мөн Нийслэлийн зургаан дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэдийн асуултуудад газар дээр нь хариулт өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн юм.
Нээлттэй өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ