Биг-Бений цагийг 157 жил тасралтгүй ажилласны дараа засварлана


Лондон хотын Биг-Бений цагийг түр зогсооно. Вестминстерийн ордны цамхагийн энэ алдарт цагийг сэргээн засварлах ажээ. Энэ ажлын өртөг нь 29 сая стерлингийн фунт байх гэнэ.
Телевизийн “Россия 24” сувгийн мэдээлснээр, бараг 157 жил тасралтгүй ажилласны дараа 2017 оны эхээр цагийн механизмыг зогсоох ажээ.Цагийг цаашид чбаараггүй ажиллуулахын тулд түүнийг шинэчлэн засварлах шаардлагатайюм гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Засварын ажил нэлээд хэдэн сар үргэлжилэх бөгөөд энэ хугацаанд цагны механизмыг засварлаж, харин цагны нүүрийг шинээр олон өнгөөр будах ажээ. Үүнээс гадна, Елизаветагийн цамхагт хурдан цахилгаан шат суурилуулах юм байна.Харин байшинд шинэ диодон гэрэл тавих ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ