ХӨСҮТ-ээс Налайх руу шилжүүлсэн хүүхэд энджээ

Улаанбурхан өвчний тархалт их байгаагаас болж 0-9 сартай нярай хүүхдүүд эндээд байгаа. Албаны эх сурвалжийн хэлснээр 59 хүүхэд эндсэн гэх тоо байгаа бол албан бус тоогоор хүүхдийн тоо 70 хол гарсан гэдгийг эцэг эхчүүд хэлээд байгаа юм. Өнөөдөр гэхэд бага сартай нэг хүүхэд уг өвчний шинж тэмдгээр нас баржээ.

Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хүүхдийг биеийн байдал нь гайгүй болж дээрдсэн хэмээн Налайх дүүрэг рүү шилжүүлсэн байна. Харин хүүхэд очоод удалгүй эндсэн гэнэ. Хүүхдийн биеийн байдал муудаж сандаргахад Налайх дүүргийн эмнэлэгт пүүлс тоолдог багаж, халуун хэмжигч шил ч байхгүй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ