Ардчилсан нам бүх шатны дотоод сонгуулиа хойшлуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаарааУлсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Ардчилсан намын бүх шатны дотоод сонгуулийг Сонгуулийн хууль шинэчлэн батлагдтал хойшлуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ