"Нөлөөллөөс дээгүүр" цомог ердөө л 1000 төгрөг

Өчигдөр "Татар" хамтлагийнхан 10 жилийн төрсөн өдрийн нээлтээ хийж, Соёл амралтын хүрээлэнд "Бут" авлаа. Тэд шинэ, хуучин дуунуудаасаа сорчлон дуулж байсан нь үзэгчдэд ихэд таалагдсан юм. Өнгөрсөн арван жил яахын аргагүй энэ хамтлагийн дуунуудад дурсамж шингэн үлдсэн байдаг. Хамтлагийн залуусУлаанбаатар хотын дүүргүүдээр явж, 60 жижиг тоглолт хийснийхээ дараа хаалт болгож олон нийтийг хамарсан том тоглолт хийх гэнэ. Сонирхуулахад "Нөлөөллөөс дээгүүр" цомог нь ердөө л 1000 төгрөг гэсэн шүү. Ашиг орлого гэхээсээ илүү сонсогч фэнүүддээ бэлэг сурфрайз барьж байгаа "Татар" хамтлагтаа амжилт хүсье.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ