“Нью свийт фүүдс” компанийн "Эклер"-ээс хордсон хүний тоо 129-д хүрлээ

“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн "Эклер"-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар НМХГ-аас мэдээлсэн. Тэгвэл дээрх хүнсний бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрсэн хэмээн МХЕГ-аас дахин мэдээллээ. Өчигдөр оройн байдлаар хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг иргэдийг "Эклер" болон кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Тус бүтээгдэхүүн нь 1100 гаруй үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ