Ардчилсан нам мэдээлэл хийнэ


Өнөөдөр 11:40 цагт Ардчилсан нам Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхээр болжээ. Энэ үеэр тус намын удирдлагууд мэдээлэл хийх юм байна. Тодруулбал энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирнэ гэх мэдээлэл байна.
2016 оны сонгуульд өрсөлдөх нам эвслүүд сонгуульд оролцох баримт бичгээ энэ сарын 29-ны дотор СЕХ-нд ирүүлэх хуулийн заалттай. Хуулийн хугацаа өнөөдөр дуусгаварболж буй юм. СЕХ-ны Нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг намуудын материалыг амралтын өдрүүдэд шалгаад ирэх ажлын өдрүүдэд сонгуулийн тухай хуулийн шаардлага хангасан нам, эвслүүдийн батламжийг гардуулах юм.
Н.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ