"Нарантуул” захаас 55 мянган сум хураан авчээ

Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15-р хорооний 13-р хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захад тодорхой шалгалтын ажиллагаа явуулж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгсэлийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдүүдийг зах дээрээс саатуулжээ. "Нарантуул” захын Өргөтгөлийн хэсгийн чингэлгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориулалттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн буунуудын сумнууд нийт 55 гаруй ширхэг хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хураан авч, устгалд оруулахаар болсон байна. Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 55 мянга орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарч борлуулсан үйлдэлд нэр бүхий иргэдэд холбогдуулан ЭХ-ийн 185-р зүйлийн 185.2-т заасанаар тус хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн Урьдчилан хорих 461-р ангид сэжигтэнээр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Н.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ