Иргэний харъяаллын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаас хоёр цагаас хоцорч эхэллээ. Хурлын эхэнд Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд-ийг хэлэлцэж эхлээд байна.

Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд дэлхийн хаана төрснөөс үл хамааран Монгол Улсын иргэнээр бүртгүүлэх, гадаад хүнтэй гэрлэсэн хүний монгол хүний хүүхэдмонголынхоо харъяат болох тухай хуулийн төсөлд тусгасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нарт тусгай үнэмлэх олгох тухай ч заажээ. Одоогоор 59 мянган иргэн Монгол Улсын харъяаллаас гарч, 16 мянган хүн Монгол Улсын харъяат байгаа тул өөрийн улс орны иргэдийг харъяаллыг нь алдахгүй байхын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ